Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Чи минь

Чи минь наддаа итгэл болон ирээд
Чимээгүй аниргүй шөнөөр зүүдэнд ирж учирсан ч
Хүлээсэн сэтгэлийн минь үзүүрээс зүүгдэж
Хүрч чадаагүй газрын минь зам болон хоцорлоо
Чи минь наддаа дурлал болон ирээд
Чин үнэн хайрын минь дурсамж болон үлддэг
Бодлоор дүүрэн харцаа чи минь илгээж
Бороо орсны дараа чи минь хайраа илгээсэн илгээсэн

ДХ: Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэдэгээ
Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэнэ энхрий хайрт минь

Чи минь наддаа нулимс болон ирээд
Чин үнэн сэтгэлийн минь аргадалт болж хоцорлоо
Хүртээгүй жимсний амт ийм л байдаг болов уу
Хүслийн заяатай орчлонд хүлцэж жоохон тэвчээд хүлээдэг

ДХ: Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэдэгээ
Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэнэ
Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэдэгээ
Гэвч чи минь наддаа энхрийлэл болон ирээд
Гэгээн бүхний эхлэл болон шингэнэ энхрий хайрт минь


Үг: Б.Төгсжаргал
Ая: Ц.Чулуунбат
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2