Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Анхаа, Халиун - Хайр

Энгийн даруухан чи хэвээрээ
Эелдэг зантай шүү чи минь дөлгөөхөн
Зүрхийг минь догдлуулдаг чи минь хэвээрээ
Зүйрлэшгүй чамайгаа боддог хэвээрээ

Дх: Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Дэргэд минь үүрд байгаарай

Хайранд минь байдаг шүү чи хэвээрээ
Харцанд минь тогтдог шүү чи минь энхрийхэн
Олон жил өнгөрсөн ч өөрийн зангаараа
Оломгүй их хайрыг наддаа өгчээ

Дх: Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Хайрт минь бүү мартаарай

Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Дэргэд минь үүрд байгаарай *2

Хонгор минь олон жил өнгөрсөн ч өөрийн зангаараа
Оломгүй их хайрыг чи минь наддаа өгчээ
Би чамдаа хязгааргүй их хайртай
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2