Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Өнөөдөр

Итгэл минь би чинийхээ хайрлуу
Яг өнөөдөр ирж л явна аа
Санаж хүссэн өчигдрийг мартуулахаар
Сэрүүн зүүд чинь болж ирнэ
Нэг л шөнө би чинийхээ төрхийг
Нэрний чинь сайхантай мартаагүй
Минийх л гэж өмчилсөн хайранд догдлон
Өнөөдөр өөрийгөө өгье

ДХ: Дурлалын хундагыг
Хоёулаа ав адилхан
Дурсамжаараа дүүргэчихээд
Дуу чимээг нь энэ орчлонгоор дүүрэн хадаая
Түмэн дурлалын ододыг тэнгэрт түгээж
Тэдний дор хоёул өнөөдөр
Тэврэлтийн халуухан сайхныг мэдэрье

Өглөөг чи өөрөөс минь илүүтэй
Хүсэж байсныг чинь мэдэрсэн
Өчигдөр чинь өнөөдрөөр солигдон
Өглөө болж наран мандлаа


Үг: П.Хэрлэн
Ая: Т.Нарсар
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2