Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Тэмүүжин, Цэлмүүн - Зүрхэнд гэрэлтэх од

Өдрөөр сэтгэлд гарсан тэргэл саран
Шөнөөр мандсан өнгөт наран
Чиний зүг сэтгэл минь тэмүүлсээр
Өглөө сэрэхэд чиний тухай
Үдшийн зүүдэнд чи надтай
Өр зүрх минь чамайгаа үгүйлсээр
Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ
Өвлөөр зүүдэнд шивэрсэн зөөлөн бороо
Зунаар бударсан хайрын цасан
Чиний зүг харц минь татагдаад тогтохгүй байна
Хэрвээ би тэгэхэд чамтай харц тулгараагүйсэн бол
Хэлэх үгээ нуугаад явах л байсан
Хэзээ ч эргэж харалгүй буцах байсан

ДХ: Би чиний гараас хөтлөөд
Хүсэл мөрөөдлийн зүгт хамтдаа нисмээр байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Тэртээх хайрын ертөнцөөр аяламаар байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Үүр цайтал хамтдаа би дуулмаар байна

Уйтгар үргээж ирсэн гэнэн дурлал
Учрал амласан чиний сэтгэл
Миний зүрхэнд од болон гэрэлтсээр
Чихэнд шивнэж зүрхлээгүй
Хайрын тэр л нандин үгсийг
Харцнаас чинь анх хараад би мэдэрсэн
Хайр зөгнөж явсныг чинь сая л мэдсэн

ДХ:

Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ

ДХ:
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд