Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Анхаа, Халиун - Хайрын эзэн /Лусын дагина жүжгийн дуу/

/Гэрэлт энэ орчлон чиний минь хайрыг надад бэлэглэсэн
Чин үнэнч ганцхан хайраа сэтгэл зүрхэндээ нандигнан хайрлая/
Дурлал гэгч оргилуун дарснаас
Амтлаад нэг үзье хайр минь
Дуулим хорвоо, хайрын дуунд
Уяраад нэг суухсан хонгор минь

Хамтдаа хайрласан хайраар
Энэхэн орчлонг бид гэрэлтүүлье
Аялгуут энэхэн дуугаа
Хайраар хөглөе

ДХ: Чамдаа өгсөн хайр минь ганцхан
Үүрд мөнх гэж өөрт чинь амлая
Хайрын ханхүү минь

Хайрын ертөнцийн үүдэнд
Чамаараа би тэврүүлдэг
Хан хорвоогийн наран адил
Чамайгаа би зүйрлэдэг

Хамтдаа хайрласан хайраар
Энэхэн орчлонг бид гэрэлтүүлье
Аялгуут энэхэн дуугаа
Хайраар хөглөе

ДХ: Чамдаа өгсөн хайр минь ганцхан
Үүрд мөнх гэж өөрт чинь амлая
Хайрын гоо дагина минь

Дурлал гэгч оргилуун дарснаас
Амтлаад нэг үзье хайр минь
Дуулим хорвоо, хайрын дуунд
Уяраад нэг суухсан хонгор минь

Хамтдаа хайрласан хайраар
Энэхэн орчлонг бид гэрэлтүүлье
Аялгуут энэхэн дуугаа
Хайраар хөглөе

ДХ: Чамдаа өгсөн хайр минь ганцхан
Үүрд мөнх гэж өөрт чинь амлая
Хайрын эзэн чи минь *2


Үг: Б.Халиун, О.Анхаа
Ая: О.Анхаа
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2