Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батбаяр - Гал шарын унага

Гал шарын унага нь хө
Ганзага сугаран гараатай
Уясан эзнээ догдлуулан
Уул эргэм хурдална

Гал шарын унага нь хө
Ганзага сугаран гараатай

Гал шарын унага нь хө
Ган дөрвөн туурайтай
Оносон чулуу бүхнээс нь
Очис бадран асаастай

Гал шарын унага нь хө
Ган дөрвөн туурайтай

Гал шарын унага нь хө
Газар эрээлэн гараатай
Дээр нь суусан хүүхэд нь
Дэлхийд түрүүлэх хүсэлтэй

Гал шарын унага нь хө
Ганзага сугаран гараатай


Үг: П.Бадарч /А.У.З/
Ая: Г.Тэрбиш /УГЗ/
1 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2