Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх, Амархүү - Би чамдаа итгэдэг

Хэсэгхэн зовлонгийн салхинд
Хэзээд чи намайг орхихгүй ээ
Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь

Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
Өртөөд чи дагаад сохрохгүй
Хоромхон жаргалын амт хоосон бусад мөрөөдлөөр
Хэрхэвч намайгаа солихгүйд чинь

Дх: Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хонгорхон бүсгүй минь
Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хайрт минь

Дэндүү жаргалын тэнгэрт
Дэрвээд чи дуулаад нисэхгүй
Үнэн сэтгэлээ чин зүрхний хайраа
Үүрд мартахгүй гэдгийг чинь

Дх: *3
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2