Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Жавхлан - Монголжингоо

Хаан түүхийн өлгийд эрхэлж нялхарч бойжсон
Хатан Өүлэн ээжийн сургаалд биширч өссөн
Дээдэс өвгөдийн удмын тулганы галыг бадраасан
Дээдлэх нандин шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ: Эгэл даруухан төрхөөрөө орчлонг зөөллөж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Өргөө цагаан гэртээ бүүвэйн дуугаа аялсан
Өгсөж уруудах хорвоогийн өнгө гэрлийг тэнцүүлсэн
Хатан заяагаа тэгшилж ханиа дээдлэн жаргасан
Хайрлах гэгээн шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ:

Төгөлдөр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн
Төөрөг цэнхэр замбуулинд төрийн жолоог атгалцсан
Сэрж мартах орчлонгийн ачааг үүрч өндийсөн
Сүслэх ариун шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ:


Үг: Н.Баянмөнх
Ая: Т.Найданжав
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2