Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Маралжингоо - Миний ертөнцийн зүүд

Аз жаргал хайсан хос чулуу одон дээр дурлалцдаг гэнэ
Дурлалынхаа элч болгож солонго илгээж татлаа
Хөөрөн ниссээр хөх цэцэгс саран дээр ургадаг гэнэ
Хөлийн минь доор үүл хөвөрч би тэнгэрээр ниснэ

ДХ: Миний ертөнцийн тэнгэрээс яргуй нахиалж
Газраас нь зөөлөн бороо зүсэрнэ
Миний ертөнцийн эрхэс нэгэндээ дурлаж
Гайхамшигт хайрыг бүтээнэ

Миний ертөнцийн тэнгэрээс яргуй нахиалж
Миний ертөнцийн эрхэс нэгэндээ дурлаж

Үлгэр бүхэн эхэлдэг тэр цагт очихсон доо
Үүлээр гэзгээ би сүлжээд оддоор гоёхсон доо
Хүрэшгүй алсыг зорихдоо мөрөөдлөөр жигүүрлэхсэн дээ
Хүсэл хайраа нар болгон тэндээ мөнхрөхсөн дөө

ДХ: Миний ертөнцийн тэнгэрээс яргуй нахиалж
Газраас нь зөөлөн бороо зүсэрнэ
Миний ертөнцийн эрхэс нэгэндээ дурлаж
Гайхамшигт хайрыг бүтээнэ

Нэг газар руугаа удаан ширтэнэ, сэтгэл тайвширна
Өөрийн ертөнцийн хаан ширээнд ганцхан түүнийг үгүйлсээр, түүнийг хүссээр
Миний ертөнцийн тэнгэрт наран шингэээд
Нарыг харахад миний сэтгэл цоо шинэ
Ертөнцийн шивнээ ч орчлонг бүтээнэ

ДХ: Миний ертөнцийн тэнгэрээс яргуй нахиалж
Газраас нь зөөлөн бороо зүсэрнэ
Миний ертөнцийн эрхэс нэгэндээ дурлаж
Гайхамшигт хайрыг бүтээнэ

Үлгэр бүхэн эхэлдэг тэр цагт
Үүлээр гэзгээ би сүлжинэ
Хөлийн минь доор үүл хөвөрч би тэнгэрээр ниснэ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2