Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Татар - Жаргалтай хос

Би чамд хайртай гэж дотроо хэлээд,
Чамтай хамт байгаа ирээдүйгээ төсөөлөн бодоход,
Жаргалтай хосууд үргэлж цугтаа
Өдөржин шөнөжин бие биедээ эрхэлж наадан жаргана.
Ингэж мөрөөдөх үнэхээр сайхан ч
Чи надаас дэндүү хол байна
Үгүйлэх зүрх минь чамаар дүүрэн ч
Үгээ хэлэх зориг надад даанч алга аа

Бүсгүй минь, надтай хамтдаа байгаач,
Чамд зориулсан дуу хэмнэлээрээ найгаач,
Энэ хэмнэл дээр би харин нэг хэлээд үзье
Сонин санагдажийн би чиний хацрыг илээд үзье
Илээд үзье гэснээс надаа улам дасаасай
Чиний надад өгсөн хайр чинь улам ихээр асаасай
Бурхан минь миний хайрлах эрхийг битгий хасаасай
Чиний бодол намайг чи тэнэг зангаа засаасай

Бурхан минь над энэ охиныг үнэхээр хайртай болгочооч
Бүгдийг шинээр эхлэе боломж олгочооч
Би чадна, хоёулаа бүгдийг шинээр эхлэе
Хамаагүй өмнөх шигээ бие биедээ эрхлэе
Гэхдээ чи хэлэх байх л даа, хайрыг минь даах уу,
Тэгвэл өнгөрсөн жаргалтай цаг одоо яах уу
Бүсгүй минь бие биедээ хамаагүй итгэе л дээ
Ганц хайрлах сэтгэлийг минь чи минь битгий л дээ

Чи намайг, чи намайг хайрлах уу өөрөө
Чиний хэлэх хайрын үгэнд чинь би төөрөөд
Чи намайг чи намайг хайрлах уу өөрөө
Чи намайг хайрлаж чадах уу бусдаас өөрөөр
Чи намайг, чи намайг хайрлах уу өөрөө
Чиний хэлэх хайрын үгэнд чинь би төөрөөд
Чи намайг чи намайг хайрлах уу өөрөө
Чи намайг хайрлаж чадах уу бусдаас өөрөөр

Зүрхнээс чинь хайрыг сүлье
Бие биенийхээ хайран дээр тулья
Хүний хорвоогийн жам юм болохоор хайрын нулимсаар өгүүлье
Одоо надад нэг юм дутагдаж явдаг тэр нь хайр л энэрэл
Гэхдээ одоо зүрхний минь өнгөрсөн хайрын шаналал ч энэрэл
Чи намайг сэтгэлдээ зүрхэндээ уйлж л суръя л гээд
Уяхан зөөлхөн харцаараа... зөөлөн ширтээч
Би чинийхээ зөөлөн харцанд
Хайраараа хариу барья
Сэтгэлд чинь зориулаад би хайрын тухай би ярья

Чи намайг, чи намайг хайрлах уу өөрөө
Чиний хэлэх хайрын үгэнд чинь би төөрөөд
Чи намайг чи намайг хайрлах уу өөрөө
Чи намайг хайрлаж чадах уу бусдаас өөрөөр
Чи намайг, чи намайг хайрлах уу өөрөө
Чиний хэлэх хайрын үгэнд чинь би төөрөөд
Чи намайг чи намайг хайрлах уу өөрөө
Чи намайг хайрлаж чадах уу бусдаас өөрөөр
1 - сэтгэгдэл:

goyo tatarn huchn duunii ugnuudig pls


Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2