Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Бороо

Болор дуслууд гэрэлд гялалзаад
Шиврээ бороо үнэхээр гоёхон байна
Шүхрэн дороо чи минь мишээгээд
Нүд чинь нэг л дөлгөөн харагдаж байна

Амьдрал надад чамайг бэлэглэсэн
Ертөнц уужим ч чи бид учирсан
Чи бид хоёрын хайрын үлгэрийг
Дурлалын бороо чихэнд шивнэж байна

ДХ: Дурлалын үгийг чамдаа шивнээд л
Зөөлөн уруул чи минь шүргээд л
Хацар хацраа илж энхрийлээд л
Хайраар хоёр биенээ тэврээд л

Дурлалын бороо хөвөн үүлнээс
Хайрын балаар дүүрэн шиврээд
Дурлалт хүмүүн уйлж дуулсаар амьдралыг элээгээд
Дурласан атга зүрх цээжнээс
Дур булаам хайрыг хүснэ
Зүрх зүрхээ даган дээш улам ниснэ ээ

Асгат үүлнээ солонго сая татлаа
Долоон өнгийг нь тэмтэрч үзэхсэн
Дурлалт чамдаа сэтгэлийн үүдээ нээж
Ямар их хайртайгаа мэдрүүлэхсэн

ДХ:

Зөөлөн уруулд чи минь шүргээд л...
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд