Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсайхан - Аав ээжийн нутаг

Сэрвэй хүрэн уулсын залаа
Сэтгэлд тодхон майхан цахираа
Сэмрэх орчлонд хүйгээр холбоотой
Сэрүүн дулаан өлгий нутаг аа

ДХ: Адтайхан бага насаа ахин дахин саналаа
Аав ээж хоёрынхоо амин сургаалд биширлээ

Тайван орших нутгийн зулай
Таван эрдэний сүргийн бэлчээр
Тансаг эрдэнийн баялаг ордтой
Та бидний мөнхийн өлгий

ДХ:

Буянтай буурлын өлзий оршисон
Буурал түүхтэй сүрлэг уулаа
Буцаад ирхэд хийморь тэтгээстэй
Бурхад тодорсон нөмөр уулаа

ДХ:


Үг: На.Ганбаатар
Ая: Г.Жанцансамбуу
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2