Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Чинболор, Энхмэнд - Хаан үдшийн танго

Цэцгэн хээгээр цасан будраад
Цэнхэр үдшийн үлгэр амилахад
Цэнгэлийн аялгуунд сэтгэл эгшиглээд
Дэгжин харшид баясал халгина аа

Бүтэн жилийн хаан үдшээр
Бүжиг наадмын хатан аялгуу
Шинэ ондоо ерөөл өргөөд
Идэр залуус дуулан угтана

Болор тунгалаг жаргал сөгнөж
Болзоот учрал хайраар гэрэлтэнэ ээ
Торгон даашинз намиран хийсэж
Амраг хосууд эргэлдэн бүжнэ ээ

Бүтэн жилийн хаан үдшээр
Бүжиг наадмын хатан аялгуу
Шинэ ондоо ерөөл өргөөд
Идэр залуус дуулан угтана

Охидын харцанд жаргал туяарч
Одтой шөнөор үлгэр амилахад
Тансаг аялгуу зүрхэнд эгшиглээд
Жаргалтаа хосууд хайранд умбана

Бүтэн жилийн хаан үдшээр
Бүжиг наадмын хатан аялгуу
Шинэ ондоо ерөөл өргөөд
Идэр залуус дуулан угтана


Үг: Түвшиндэмбэрэл
Ая: Нэргүй
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2