Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Отгоо - Чамд зориулъя

Үүр шөнийн зүүдэнд
Учирсан тэр зөөлөн харцыг
Өөрийг минь хайрлах харц гэж
Зүрхэндээ би шивнэсэн
Саран намайг сонссон
Салхинд шивнэж хэлсэн
Санаандгүйгээр чамтай
Тэр өдөр уулзсан

ДХ: Хайраа өгсөн гэж чи надад шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулъя гэж хэлсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулъя гэж хэлсэн
Хайрт минь чамдаа би хайртай

Хайр хамгаас хүчтэйг
Хамт байхдаа мэдэрдэг
Хамгийн жаргалтай мөчүүд
Чамтай минь хамт байдаг
Уурлуулж гомдоодог бол
Уучилж намайг аргадаарай
Ухаанаар бүгдийг тунгааж
Урагшаа тэмүүлж амьдаръя

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2