Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батбаяр - Ээждээ очно

Өлзий хээтэй дээлээрээ хө
Өөрийгөө би гоёлоодоо
Үүлэн зүстэй мориороо хө
Өвөлдөө ээждээ очно хө

Хөх хамбан дээлээрээ хө
Хөдөө би гоёлоо доо
Хөөрхөн халиун мориороо хө
Хавартаа ээждээ очно доо

Цэцгэн хээтэй дээлээрээ хө
Цэвэрхэн чиг гоёлоодоо
Зэгэл зээрд мориороо хө
Зундаа ээждээ очно хө

Навчин хээтэй дээлээрээ хө
Наадамд би гоёлоо доо
Нарийн зэгэл мориороо хө
Намартаа ээждээ очно хө

ДХ: Нарийн зэгэл мориороо хө
Намартаа ээждээ очно хө


Үг: С.Цэдэнбал
Ая: Г.Бодьэрдэнэ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2