Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Очироо - Намайг уучил

Буцааж болохгүй сэтгэлийг чинь яалтай
Буруу байсан ч өөрийнхөөрөө зүтгэсэн нь яалтай
Гаргасан алдаа минь бодсон шиг минь биш үү
Гараас чинь атган байж чамаас би гуйя

Хандаж хэлсэн үгийг чинь хайхраагүй нь яалтай
Хайр сэтгэлийг тоглоом гэж эндүүрсэн нь яалтай
Өнгөрсөн бүхнийг чинь мартаж чадахгүй л байна уу
Өөр хэн нэгэнд сэтгэл алдарсан ч юм уу

Дх: Намайг уучил найз минь шинээр эхэлье
Нарт хорвоогийн зовлон жаргалыг хамтдаа хуваалцъя
Намайг уучил намайг уучил
Нарт хорвоогийн зовлон жаргалыг хамтдаа хуваалцъя

Атгахан зүрхэнд минь алдаа бас оноо байгаа ч
Аясыг чинь тааруулах гэж амаа би үдэж байсан
Энэ миний харцнаас чи итгэл бас сэтгэл хайгаач
Эрснийхээ эцэст олвол намайгаа уучлаач

Хоромхон зуур өнгөрөх хоног хугацааг би яалтай
Холдож боломгүй сэтгэлийг бас яалтай
Зүрх сэтгэл минь зөвхөн чамд татагдана
Зүүд байсан гэж бодоод мартаж болдоггүй юм уу

Дх: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2