Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд, Агиймаа - Хайрлах хүсэл

Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач

Би чамайг өөрөөсөө алдмааргүй байна
Би чиний тухай өөртэйгээ ярина
Ахиад намайг битгий зовоо
Ахиад учрахаа одоо л хэлээч

ДХ: Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснэ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн
хайрт минь

Би чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна
Би чиний төлөө бүхнээ зориулна
Сайхан хайрыг наддаа бэлэглээч
Санаа сэтгэл рүү урсан цутгаач

Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач


ДХ: *2
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд