Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Наагий - Зүүд биш байгаасай

Зүйргүй тэнгэрт хүслээ хэлээд
Зүрхэн дэх хайраа чамдаа зориулсан
Сарны доор чамайг тэврэн
Сэтгэлийн үгээ шивнэх сэн
Сэтгэлийн үгээ шивнэх сэн

ДХ: Удаан хүлээсэн болзоо
Учрал дагуулан надад ирнэ
Зүрхэнд минь шингэсэн эгэлхэн хайр минь
Зүүд биш байгаасай
Зүүд биш байгаасай
Зүүд биш байгаасай хайрт минь

Цасан ширхэгүүд хацар хайрахад
Уруулын халуунаар намайг үнсээч
Цасан доороос яргуй дэлбээлэхэд
Чамдаа би хайраа хэлэх сэн
Чамдаа би хайраа хэлэх сэн

ДХ: Удаан хүлээсэн болзоо
Учрал дагуулан надад ирнэ
Зүрхэнд минь шингэсэн эгэлхэн хайр минь
Зүүд биш байгаасай
Зүүд биш байгаасай
Зүүд биш байгаасай хайрт минь

Тэртээх холоос саран гэрэлтэхэд
Тэсгэл алдан чамайг үнссэн
Санаанд оромгүй тэр л үдшийг
Сэтгэлдээ үүрд дурсаарай, дурсаарай

Уулзах гэж надтай яаран догдлоод
Утсаа шүүрэн над руу залгаж
Дэлбээлж гүйцээгүй нандин хайраа
Дэргэдээ байлгаж намайг хайрлаач
Дэргэдээ байлгаж намайг хайрлаач

ДХ: Удаан хүлээсэн болзоо
Учрал дагуулан надад ирнэ
Зүрхэнд минь шингэсэн эгэлхэн хайр минь
Зүүд биш байгаасай
Зүүд биш байгаасай
Зүүд биш байгаасай хайрт минь *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2