Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Сарнай цэцэг

Сарны нарны гэрэлд
Саатан мишээсээр байгаад
Сайхан сарнай алжааж
Салхи минь түүнийг энхрийлээч

Хүүхэд эрвээхэй хоёртой
Хөгжин тоглосоор байгаад
Хөөрхөн сарнай алжааж
Хөнгөн салхи минь түүнийг бүүвэйлээч

Баярын наадмын жагсаалд
Баясан цэнгэсээр яваад
Сарнай цэцэгхэн алжааж
Салхи минь түүнийг илбээч дээ

Сайныг энхрий ерөөж
Сайхан дэлбээгээ дэлгээд
Сарнай цэцэг унтажээ
Салхи минь түүнийг сэрээгээч
Сарнай цэцэг унтажээ
Салхи минь түүнийг сэрээгээч
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд