Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Чинболор, Энхмэнд - Хайрын уянга

Азын тэнгэрт од харваж
Алган дээр минь дөрвөн бэрх буулаа
Анхны хайрын харцанд унаж
Аниргүй үдшээр хоёул дотносоно

ДХ: Мөнгөн сарны ялгуун туяагаараа
Мэлмийг илбэн уясаан таалсан
Ай даа хорвоо чи
Хайрын уянга ч юмуу даа

Ижилсэхийн заяанд оч харваж
Ижил хоёр борлог морио эмээллээ
Зүйдэлгүй тэнгэрийн доор хоёулаа
Зүрх зүрхээ чагнаж хайрлалаа

ДХ: Алсын мөнгөн одод гялбаагаараа
Амраг хайрын үлгэр шивнэсэн
Ай даа хорвоо чи
Хайрын уянга ч юмуу даа

Ханьсахын заяанд наран ургаж
Харахын зуур сэтгэл уяран догдолно
Зүүдний шөнийн цэнхэр туяанд
Зүрх зүрхээрээ хоёул ижилслээ

ДХ: Алтан нар энхрий цацрагаараа
Амраг хайрын болзоог ивээсэн
Ай даа хорвоо чи
Хайрын уянга ч юмуу даа *2


Үг:Ариунсан
Ая: Б.Бямбабаяр
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд