Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Нара - Ухаараач

Гал шиг дүрэлзэх залуу нас
Ганцхан олдох амьдралаа
Ганцхан энд л буруу замаар явах гэж үү чи

Ус шиг тунгалаг ариун бие
Уярам бүхнээ бохирдуулж
Уйтгарт энэхэн амьдралаар амьдрах гэж үү чи

Од шиг гялалзах залуу нас
Омог бардам зангаа гээж
Ор ганцаараа энэ хорвоод хоцрох гэж үү чи

Цас шиг цагаан сэтгэлээ
Цаас мэт энэхэн итгэлээ
Цааш нь энэ л хар нүх рүү хийсгэх гэж үү чи

ДХ: Өнгөрсөн бүхнээ таг мартъя
Өр зүрхээ одоо чагная
Өөрийг хайрлая хайрлая
Өөр замаар амьдаръя одоо

Чи жаргаж үзээгүй
Чиний хайр бүтээгүй
Чи өөр зам хүсээгүй
Чи өөрийгөө хараач *2

Ариун нандин итгэл
Амраг сэтгэл хайр энэрэл
Амьдралын сайхан бүхнийг мартлаа гэж үү чи

Болор мөнгөн шөнө бүхэн
Бохир болгон давтагдана
Борхон зүрхээ шаналгаж чадлаа гэж үү чи

ДХ: Өнгөрсөн бүхнээ таг мартъя
Өр зүрхээ одоо чагная
Өөрийг хайрлая хайрлая
Өөр замаар амьдаръя одоо

Чи жаргаж үзээгүй
Чиний хайр бүтээгүй
Чи өөр зам хүсээгүй
Чи өөрийгөө хараач *2

/ Өнгөрсөн бүхнээ таг мартаач
Өр зүрхээ одоо чагнаач
Өөрийг хайрлаач
Өөр замаар амьдраач

Чи жаргаж үзээгүй
Чиний хайр бүтээгүй
Чи өөр зам хүсээгүй
Чи өөрийгөө хараач *2 /


Үг: Цолмон
Ая: Баярхүү
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2