Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Нэгэн зүгт - Сэтгэлд тодхон харц

Мишээл гэрэлтсэн чиний харц
Миний сэтгэлд тодоос тодхон
Мөрөөдөн дурлах чиний миний хайр
Мөнхөд миний сэтгэлээс уяатай

Дэврүүн хөөрхөн чиний харц
Дандаа миний сэтгэлд тодхон
Даруу дөлгөөн чиний минь хайр
Дурсамж болон сэтгэлд үлджээ

ДХ: Хайрлая чамайг хайрлан дуулъя
Хамаг бүхнээ зориулан дуулъя
Хайрлая чамайг хайрлан дуулъя
Хамаг бүхнээ зориулан дуулъя

Хайр гэрэлтсэн чиний харц
Хэзээ ч миний сэтгэлд тодхон
Халуун зөөлөн чиний минь хайр
Хувьрашгүй миний сэтгэлээс уяатай

Энхрий ялдам чиний харц
Эгэл миний сэтгэлд тодхон
Эелдэг даруу чиний минь хайр
Энгийн ч гэсэн сэтгэлд үлджээ

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2