Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Миний хоёр эрдэнэ

Даарахад минь сэтгэл нь жиндэх юм
Өвдөхөд минь дагаад зовох юм
Бүлээцэхэд минь одоо л тайвшрах юм
Эдгэрэхэд минь дагаад хөөрөх юм

Миний ээж хүүгийнхээ
Бодол дотор минь үргэлж залуухан
Миний ээж хүүгийнхээ
Хайран дотор хайрлагдана

Ухаанд минь үг нь сургаал юм
Уруудахад минь харц нь зэмлэл юм
Давахад минь уухай нь омогшил юм
Баярлахад минь дуугүй л үнэрлэх юм

Миний аав хүүгийнхээ
Цээжин дотор сүмбэр уулс юм
Миний аав хүүгийнхээ
Хүндлэл дотор хайрлагдана

Алтан нарны гэрлийг алганыхаа хонхорт тоссон
Амьдралыг мөнхийн рашаан гэж амсуулж өсгөсөн ээж минь та
Мөнгөн сартай үдшээр айдас үргээсэн аавын өвөр
Амьдралын зөөлөн хатууг үлгэр болгон хэлж өсгөсөн аав минь та

Нөмөрт нь суухад амгалан юм
Дэргэдээс нь би холыг зорих юм
Зүүдлэхэд минь зөнгөөрөө мэдрэх юм
Амьдралд минь сүүгээ өргөн ерөөх юм

Миний аав хүүгийнхээ
Хүн байхын эрдэнэ юм
Миний ээж хүүгийнхээ
Хайр байхын эхлэл юм
Хүн байхын эрдэнэ юм
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2