Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Нэгэн зүгт - Улаан сарнай

Час гэгчийн улаан сарнайг
Чиний гарт өргөн зогсохдоо

Өнгөт орчлонгийн түмэн цэцгээс
Өөрийн дуртай улаан сарнайг
Зүг зүгийн олон охидоос
Зүгээргүй чамдаа энэ улаан сарнайг

Хээрийн цэцгийн сайхныг нь шилж
Хэнд ч өгч байгаагүй энэхүү цэцгийг
Хүний охин чиний гарт
Хүсэл хайрын бэлэг тэмдэг болгон

Дх: Час гэгчийн улаан сарнайг
Чиний гарт өргөн зогсохдоо
Миний хайр чиний хайртай учирч
Мөнхөд гэрэлтэх од шиг гялалзана

Хайр бялхсан энэхүү цэцгийг
Харц булаам охин чамдаа
Хорвоогийн олон охид дундаас
Хонгор чамдаа энэ улаан сарнайг

Байгалийн цэцгийн сайхныг нь шилж
Бусдад өгч байгаагүй энэхүү цэцгийг
Булбарайхан чиний гарт
Бодол сэтгэлийн билэг тэмдэг болгон

Дх: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2