Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Аяны шувууд

Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа

ДХ: Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иргэтэл дуугаа дуулаачээ

Зэллэн ниссэн шувуудын цуваа
Зэрэглээ татан алсыг зориход
Чихэнд хоногшсон чиний минь дуу
Сэтгэлд шингэн уянгатай сонсогдоно

ДХ:

Хөмсгөн сарыг дамжин өртөөлөөд
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн нисээд шувууд буцлаа

ДХ: *2

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2