Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Bye bye

ДХ: Уучлаач, бүү уурлаач гэхэд хожимдсон
Уйлаагүй, уурлаагүй нэгэнт оройтсон
Чи намайг хайрт минь гэж хэрэггүй би солигдсон
Чамайг гэх нулимс минь дуусаж барагдсан

Тав дахийн орой чи гарахдаа
Надад ажлынхантайгаа хүлээн авалттай гэж хэлсэн
Харин тэгээд үүрээр ирсэн
Хэрвээ хүлээн авалт юм бол
Яагаад заавал өглөө болтол
Хоёр хүний хоолонд орсон
Тооцооны биллийг олсон
Чиний цамцанд өөр нялуун үнэр шингэсэн
Чи намайг мэхлэн өөр нэгэнтэй нь цэнгэсэн
Би чамд итгэж харин тэгээд гэндсэн
Одоо чамайг хайрлаж чадахгүйгээ мэдсэн

ДХ:

Чамруу шөнөжин залгасан
Харин чи утсаа салгасан
Өглөө нь үлгэр эхэлсэн
Худлаа ярьж намайг мэхэлсэн
Чиний хамт байсан гэсэн
Найзруу чинь би ярьсан
Чамайг асууж санаа зовсон
Мэдэхгүй гэж тэр сэрсэн
Утасны цэнэг дууссан гэсэн
Чамайг явдаг өдөр би цэнэглэсэн
Чиний харцнаас бүхнийг ойлгосон
Эхэлж байсан амьдралыг төгсгөсөн

ДХ:

Хайр даасангүйээ
Зовлон үзээгүй болоод чи
Жаргал ойлгосонгүй
Даанч мэдсэнгүй
Чамайг ийм хүн гэж
Чамайг ингэнэ гэж Вуе

ДХ: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2