Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

A Cool - Энхрий

Миний энхрий хайр минь

Үүрээр буусан шүүдрийн ариухан дусал шиг
Үзэсгэлэнт чи минь миний сэтгэлийн энхрий хайр
Зүйрлэшгүй мөрөөдлийн түг түмэн харгуйгаас
Зөвхөн би чамайг хайж олсон миний зүрхний эмзэгхэн хайр минь чи
Хацар даган урсах миний хайрын нулимс минь
Хагацашгүй бидний хайрын түүхийн дурсамжийг хөглөнө

Дх: Энхрий чиний хайранд уяран сэтгэл зүрхээ зориулна би
Хэзээ ч хувиршгүй амьдралаа туулъя би
Ганцхан чамдаа мөнхөд зориулъя би энхрий минь
Зөөлөн булбарай уруулыг чинь мөнхөд хайрлан үнсье би
Зүйрлэшгүй мөрөөдлийг хамт туулъя би
Зөвхөн чамдаа үүрд зориулъя би өө энхрий минь

Наран тэнгэрт мандаж ертөнцийг гийгүүлнэ
Нандин сэтгэлийн хүслийг чиний минь хайр гэрэлтүүлнэ
Насан туршдаа хайрлая ганцхан чамайгаа энхрий
Намуухан уянгалаг ялдамхан чиний минь хоолой

Дусал дуслаар шиврэх анхны бороо шиг
Дурсамжаа би дуу болгон чам руу илгээе
Дуулах дууны минь

Дх:

Хэрвээ хайрт минь чи надад гомдсон бол уучил
Хэлж амжаагүй ээ би ганцхан чамдаа би хайртай
Дусал дуслаар шиврэх анхны бороо шиг
Дурсамжаа би дуу болгон чам руу илгээе
Дуулах дууны минь

Дх: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2