Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Digital - HH

Нилээд олон жилийн өмнөөс үүсэлтэй
Нийгмийн байдлыг хип хопоор хэлэх хүсэлтэй
Бид бид бид бэл бэнчинг тоолохгүй
Бид бид бид бусдыг хэзээ ч ноолохгүй

Булхай залхай бузар булай энэ бүхнээ дуусга
Буруу номтноос бусдыг хамгаалж хип хопыг дуурсга
Буян нүглийг ялгаж салгаж үнэн үгэнд уусга
Бурхан чөтгөр байдаг юм хойно хийснээ тэгээд дуусга

Хатуу боловч үнэн үгийг хөхүүлэн дэмжье
Хамгаас эрхэм үгсээ амьдралд дөхүүлэн эмжье
Хажуу тойрон байгаа хүмүүсийн чанарыг хэмжье
Хэн нэгэндээ бурам биш урам нэмжий

ДХ: Заншлийг эвдье заавал шинээр сэдье
Залхууг эвдье зандарч үгээр идье
Бүгд бүгд бүгд хип хопыг дуул
Бүгд бүгд бүгд хип хопоор цуул

Шударга зан энэ бидний зан
Шулуухан хэлхэд шуналын микровуудын хандвын сан
Шударга зан энэ бидний
Шаргуу шургуу шийдэмгий бидний үгс ган

Тэдэнд өө байсан хөө байсан нар байсан
Нийгмийн дайсан хэвээрээ нууц далд чигээрээ
Тэд хэд бүр хэтрээд дэврээд байна
Тэд хэд хэт их давраад байна

Үг хэлээд бид үг хэлээд бид
Үргэлж дандаа үнэнийг тухай бид үглээд байна
Үг хэлээд бид үг хэлээд бид
Үргэлж дандаа үнэний тухай бид үглээд байна

ДХ:

Би гэдэг хүн хип хопыг шимтэн сонсжийно
Бүр хэтэрсэн нохдууд донгосжийно
Үнэхээр тэвчсэнгүй үнэхээр нэвчсэнгүй
Үнэн худлыг үгээр хэлэхдээ ердө би тэвдсэнгүй

Хээе наана чинь хүүхэд
Хэл үг үнэн үгээр нүүхэд
Ийм байна тийм тийм байна
Иймэл хиймэл наамал шаамал хүмүүс тийм л байна

Жаахан тиймэрхүү жоохон иймэрхүү
Жинхэнэ мэнхэнэ шударга хип хопоор би дэмийрхүү
Жаахан тиймэрхүү жоохон иймэрхүү
Жинхэнэ мэнхэнэ шударга хип хопоор би дэмийрхүү

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2