Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Digital - Хөөрхийдөө

ДХ: Ш хөөрхийдөө энэ хорвоо дэлхий бөөрөнхийдөө
Ерөнхийдөө цөөн хэдэн үгээр хэлэхэд
Тэр хүүгийн заяа төөрөг хөөрхийдөө
Хорвоо дэлхий бөв бөөрөнхийдөө

Эцгэнцэр эхнэцэр та хоёроос болж балчир хүү
Эргүү тэнэг явдлыг чинь голж бяцхан хүү
Эндсэн байна тэр алдсан байна
Аав ээжээсээ болж дэндсэн байна
Хатан зүрхэнд нь хорсол занал гомдол тэр чигээрээ
Ухаан бодолд нь наалдсан байна наалдсан байна
Тэр хүүг яагаад ингэсний нь хүмүүс таалцсан байг

ДХ:

Нандин эрдэнэ шиг хүн чанараа гээсэн хүн айг
Наашаа гэх хүнгүй болохоор үргэлжилэх замаа хайг
Нээрээ үнэн юм чинь бүгдийг дэмжээд найг
Нэр устай юм хойно үнэн бодлоо дотроо дайг

Хүн хүн юм чинь сайнтай муутай холигдсон ч
Хөөрхий хүүгий хувь заяа эсрэгээр солигдсон ч
Хүмүүний жамыг дагаж худал хуурамтай эвсэн явжийна
Хөрсөн сэтгэлтэйгээ эвлэрсэн хатуу бэрхийг давжийна

Цэг тавь хийсэн бүх буруу бурангуй үйлдэлдээ цэг тавь
Цэнгэн хөжилдөх ч яахав цэцэг шиг хүүхдийн төлөө та нар бага лавь
Бүр цэнгэлээ түр та хойш тавь

ДХ:

Халуун зун хүйтэн өвөл хавар намар өнгөрч
Он цаг хугацаа олон сар жил улирхад
Хал үзсэн оюун бодол нь хэсэгхэн зуур хөнгөрч
Олон шөнө зовсон зовлого сэтгэлээс нь хуулархад
Хорвоо дэлхий уудам гэдгийг тэрхүү мэдэх болно
Хорсон цохилох зүрх нь үе үехэн сэдрэх болно
Хором хоромоор худлыг үнэн бүхэн нидрэх болно
Халамж хайрыг хөөрхий тэр хүүхдүүд хүсэж байна
Тэр зүрх зүсэж байна
Халамж хайрыг хөөрхий тэр хүүхдүүд хүсэж байна
Тэд зүрх зүсэж байна

ДХ:

Байг тэрхүүг бага зовоо байг
Байнга тэгээд тэр алдаагүйм байг
Байг тэрхүүг бага зовоо байг
Байнга тэгээд тэр алдаагүйм байг

Хүүхдийн төлөө гэж хүнийхээ төлөө гэж
Төр засаг амласан шүү тэгээд хуураад тамласан шүү
Хүн ардаа хүндлэхгүй
Худал хуурмаг хээл хахууль өнгө мөнгөний нөлөө гэж
Энэ монголд газар авч байна
Бузар булай бүхэн газар авч байна
Ирээдүйн монголд ихэмсэг амиа бодогчдын
Муу нөлөө газар авч байна муу нөлөө газар авч байна

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2