Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа feat Quiza - Intro

ДХ: Dram and bass throw it out
Тэгээд зохицож байна энэ миний хоолойтой
Listen to it loud, дуулах би тоолондоо
Хүрээгээ тэлнэ би, Үгээ хэлнэ 6и
Хөгжим тавь хамгийн чанга
Тэгээд доргиж байна хүн болгон надтай цуг
Өшөө чангаас чанга, бүжиглээч хамтдаа цуг
Quiza-тай ханьсие би, бүгд сонсьё энд

Энэ дуу бол дуулна миний тухай
Хэн 6э гэж намайг андуурахгүй ээ
Асуулт болгонд надаас хариулт хайна
Харин дуугаараа би чамд хэлж байна
Бусдын хэлдэг танхил наалинхай
Буруу өссөн охин биш харин
Амьдарлын минь түүх биш тийм сайхан
Гэхдээ миний дүр бол бардам зан
Ер нь би бол хувь заяандаа дурласан
Учир нь миний амьдрал намайг сургасан
Гэнэндүү бодол - бүхэн минь одоо
Ард минь үлдэж гэсэн ч миний амьдрал содон
Хөгжим бүжигт 6и тийм лаг нь байгаагүйээ
Алдаж онож магадгүй гэж айгаагүйээ
Өөрийнх өөрөө - үргэлж өөртөө
Итгэж явсан тэр минь одоо ч гэсэн өөртөө

ДХ:

Эндэж явсан миний дардан зам
Гэндэж үзсэн анхны минь хайр
Эргээд энэ алдаагаа давтахгүйээ
Үнэн худал үгэнд автахгүйээ
Дайны талбарт орсон ч амьд үлдэнэ
Дуулсан дуу минь хэнтэй ч үзэлцэнэ
Өчигдөрийн минь мөрөөдөл биелэнэ
Маргаашийн төлөө гэвч 6и зүтгэнэ
Жирийн нэгэн байхыг хүсэхгүй би даанч
Жинхэнэ чанараа гэсэн ч гээгүй би хаа ч
Ажил зөндөө - би эрин зуундаа
Алхаж яваа нэгэн ажил хэрэгч бүсгүй
Илүү гэрэл гэгээтэй миний ирээдүй
Хэн нэгэнд найдаж амьдрах хэрэггүй
Гадаад орон - тансаг орчин
Хэзээ ч хүсээгүй гэхдээ зүгээр суугаагүй

ДХ: Dram and bass throw it out
Тэгээд зохицож байна энэ миний хоолойтой
Listen to it loud, дуулах би тоолондоо
Хүрээгээ тэлнэ би
Who is next?
Одоо миний ээлж одоо микрофоны ард
Одоо хэн ч намайг гүйцэхгүй бүгд миний талд
Би хийсэн би хэлсэн 6и дуулсан 6и муулсан би
Хэний ч сэтгэж байгаагүй flow-ыг олж дуулсан би
Хэзээ ч өөрийнхөөрөө оршино гэсэн дуундаа би
Хэн 6э гэж хэрэггүй мэдээж ноён Quiza
Миний талаар мэдэхгүй бол сонс Хийморийн сан
Миний flow-ыг ойлгохгүй бол don't give a fuck !!

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2