Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Flame - Чиний зүрхнээс

Чамтай учирсан гэдгээ өөрөө ч мэдээгүй
Удаан хугацаанд зөрж өнгөрснийг
Дөнгөж сая зүрх минь шивнэлээ
Гомдоосон бол уучил хайраа

Халуухан зөөлөн уруулыг чинь
Зүрх алдан чамайг анх үнсэж байсан
Хайрын модонд нэрээ сийлсэн
Сэтгэл шатан үдшийг өнгөрүүлсэн

Яг энэ цагаас чиний дэргэдээс холдохгүй ээ
Цээжинд цохилох зүрх чамайг хүснэ
Ариухан биеийг чинь энгэртээ тэврээд
Сайхан амьдралыг чамдаа шивнэе

ДХ: Хайрт минь би чамтайгаа алхахад
Харанхуй шөнө хүртэл гэрэлтэй
Аз жаргалын дарсыг наддаа амсуулаач хүлээж байна
Чинийхээ зүрхнээс
Хайрт минь би чамтайгаа алхахад
Харанхуй шөнө хүртэл гэрэлтэй
Ухаарсан мөч бүхнийг сэтгэлээрээ ариусгая
Аз жаргалын тэнгист хөвье хоёулаа

Халуухан зөөлөн уруулыг чинь
Зүрх алдан чамайг анх үнсэж байсан
Хайрын модонд нэрээ сийлсэн
Сэтгэл шатан үдшийг өнгөрүүлсэн

Яг энэ цагаас чиний дэргэдээс холдохгүй ээ
Цээжинд цохилох зүрх чамайг хүснэ
Ариухан биеийг чинь энгэртээ тэврээд
Сайхан амьдралыг чамдаа шивнэе

ДХ:*2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2