Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Frankseal - TuuLove

ДХ: Чамайг хайрласан зүрх чиний төлөө, хайрын төлөө
Чамдаа амлая үргэлж итгээд, жаргалтай би хайртай

Би чамтай танилцсан ердөө yahoo messenger
Гэвч бүх юм болж байна хоёулаа дөнгөж teenager
Чиний Hi5-руу add friends гуйгаа л
Ямар хөөрхөн охин бэ гэж сэтгэлдээ би нуугаа л
Болдогсон бол бүх зүйлээ хаяад чам дээр очихыг хүснэ
Хол байгаа нь хамаагүй сэтгэлээсээ хүсэж байна
2 өөр газар байгаа нь чиний шалтгаан энэ
Зөвхөн хувь тавиландаа итгэж амьдрах нь хамгийн гол нь
Чи үргэлж надаа хэлдэг бүтэхгүй хэмээн эргэлзээ л
Энэ үгийг сонсоход нэг юм хоолойн дээр минь тээгэлдээ л
Надтай уулзаагүй юм байж намайг чи сайн мэднэ
Бүх зүйл гоё болно гэдэгт би дэндүү итгэнэ

ДХ:

Энэ хорвоод хүн болгон өөрийн гэсэн ялгаатай
Бид хоёрыг холбож байгаа нь сэтгэл зүрх минь залгаатай
Би чамд бүтэх бүтэхгүй олон зүйлүүд амлаад
Чи надад итгэж байна гэж хэлэхэд би баярлаад
Гэвч найз нь амлалтандаа хүрэхгүй чамайг гомдоогоод
Гомдсон сэтгэлийг чинь тайлах гэж улам гомдоогоод
Юу ч хэлсэнээ мэдэхгүй найз нь яг л хүүхэд зангаараа
Дахиж алдаа гаргахгүйг хичээх болно чадлаараа
Хэн нэгэн чамд өгсөн төрсөн өдрийн бэлэг зөндөө
Харин миний сэтгэл дурсамж болгон бэлэглээд
Чамд хайртай болохоор одоо ч гэсэн хүлээгээд
Чиний агуу хайрын төлөө гээд

ДХ:

Би үргэлж чамтай харьцаж байсаар байгаад дассан
Дасан сэтгэл минь улам хүчтэй ассан
Хэрвээ гал юм бол би дайлай руу би ороход бэлэн
Далайд унтарч байсан ч хайртай гэдгээ заавал хэлнэ
Хайр гэдэг зүйл намайг диваажин луу түлхээд
Хар мянган шат байсан ч чиний төлөө зүтгээд
Зүтгэх тусам намайг цаг хугацаа барьж хориглоо л
Хориглох тусмаа бүр сэтгэл зүрх минь ориглоо л
Өөр оронд байгаа чамайг хичнээн жил хүлээх юм
Хүлээсний хариуд нь чи дурсамж л үлдээх юм
Чамд сайн болохоор уураа би дэндүүлэн
Чиний үйлдэх бүхэн миний дотрыг жиндүүлэн
Намайг өөрчилж чадсан миний хайртай Туул
Хэцүү байсан ч гэсэн намайг бодоод хэзээ ч битгий уйл
Нэгэнт эхэлсэн хайр юм чинь хэцүү үе зөндөө л байна
Шалихгүй зүйл ч гэсэн сэтгэлийг минь хөндөө л байна
Юу ч хийсэн зөвхөн чи л надад бодогдоо л
Маргааш нөгөөдөр биш секунд бүр нь тоологдоо л
Зориулж дуулсан дуу минь хайртай Туулдаа
Үргэлж хайрлах болно насан туршдаа

ДХ:

Би юу ч хийсэн үргэлж чи надаа бодогддог
Маргааш нөгөөдөр биш секунд бүрийг би тоолж амьдардаг
Би чамайг хүлээх болно
Хэдийгээр төрсөн өдөр чинь өнөөдөр болж байгаа ч гэсэн
Миний чамд зориулсан дуу сэтгэлээс минь гарсан бэлэг юм шүү
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2