Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Guys - Эмзэгхэн хайр

Би би хүлээнэ
Бороон дуслуудад урсаж хүлээнэ
Би би хүлээнэ
Бүлээн салхинд гандаж хүлээнэ

Алсын харгуйгаас даллах
Андын үнэнч сэтгэлээ уудлъя
Аз жаргалыг чамдаа ерөөж
Чамайг дагах сүүдэр чинь болъё

ДХ: Зүсэр бороо шаагисан тэр үдэш
Зөөлөн үнсээд ичингүйрхэд чинь
Сэтгэл эмзэгхэн догдлоод
Эр хүн зүрхэндээ харуусна

Эрхэс тэнгэр од мичидээс орхиод одсон хорвоо дэлхийд
Алдрай чамайг хайрлах зүрхээр ариун чиний зүүдэнд очъё
Хамтдаа байсан сайхан дурсамж санаж байна уу надаас асуу
Салж хагацахгүй сэтгэл өвөрлөн зөвхөн чиний зүүдэнд очъё
Сэтгэл сэргээх хэдхэн үг чинь зөвхөн надад жаргал бэлэглэж
Хосгүй хайрын харцанд мансуурч хайрын сэтгэл дүрэлзэн асаж
Эргэх хорвоо жамаар хөрвөж ирээдүйн амьдралд сайхан санаж
Эргээд ирэх хайраа дурсаж эгнэгт салшгүй нөхрөө хүлээнэ

ДХ:

Хүчлэн хөөсрөх тэнгис мэт хүчит амьдралын шуурганд
Хүсэл бодлоо боогдуулж харамсан суух гунигтай
Цэвэрхэн чиний дүр чинь цээжний уйтгар сэдрээж
Хамаг амьдралд ээлжилсээр зэрэглээ болон бүдгэрнэ
Хүсэл гүйцээж хэн нэгэн нь буцаад чамд төрөх юм гэж
Надад дутсан хайр дурлалаа найз нь чамдаа тавьж өгье
Энэхэн насанд дутсан заяаг үхэшгүй мөнхийн цэцэг адил
Үнэнч хайрын голомтыг сэргээж үүрд найз минь бадрааж яв

ДХ:


Үг, Ая: А.Төгсбаяр
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2