Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Guys - Амьдрал үргэлж сайхнаараа

Амьдрал үргэлж сайхнаараа
Аясыг нь олоод алхааг нь тааруулаад
Амьдралд алхацгаа яарцгаа
Амьдрал сайхан байна сайхан байна бүх юм сайхнаараа
Утга учирыг тайлж өөдрөг амьдарцгаая
Нарлаг сайхан хорвоод ихийг хийж бүтээе
Насан буурал болсон өвөг дээдсээ хүндэлж
Алтан сайхан сургаалыг нь алхам бүрдээ санаж яв
Сум шиг харван одох хангал залуу насандаа
Сайн муу бүхнийг ялгаж салгаж чадвал
Тэнүүн сайхан амьдрал чиний мэдэлд ирээд
Амьдрал үргэлж сайхнаараа байх болно
Үргэлж сайхнаараа
Янзаган алан нүдэт ялдам хөөрхөн охид минь
Яруу алдрыг бадраах хүдэр чийрэг залуус минь
Бидний дуулах дууг хоолой нийлэн түрээч
Бие биенээ хайрлацгаа яруу сайханыг мэдэрцгээ
Намайг дагаа дуулцгаа

ДХ: Амьдрал үргэлж сайхнаараа
Алтан нараа мандсан хэвээрээ
Ашдын гэрэлтэй
Хожмын амьдрал сайхнаараа
Хорвоод хүмүүс цайлан сэтгэлээрээ
Цагийг уяраасан

Алтан наран цацран ивээх амьдрал гэгээн сайхан
Хүн бүхний инээд бялхах дурлал хайрын ертөнц
Итгэл тэмүүлэлээр дүүрэн жаргалын яриа хүүрнэн
Сайхан орчлонд салхиар илбүүлж алхах таатай
Аялгуу дуунд хөглөгдөн амьдрал хайрыг дуулан байна
Амьдрал үргэлж сайхнаараа
Амьдрал аз жаргал гэрэл гэгээтэй
Мөнхийн хайрын дууны яруухан эгшигтэй
Жиргэх шувуу цэлмэг тэнгэр өөд дүүлэн ниснэ
Биесээ тэврэх цэцэгс салхины аясаар найган бүжнэ
Бид бусаддаа хайрыг түгээвэл
Бид нэгэндээ итгэл сэтгэлээ нээвэл
Амьдрал үргэлж сайхнаараа

ДХ:

Бидний дуу аз жаргалт амьдрал
Бид хамтдаа сайхан амьдарцгаая


Үг: "Солонго" хамтлаг
Ая: Guys, "Солонго" хамтлаг
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2