Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Миний Happy амьдрал

Миний happy амьдрал
Тэр надаас үл холдоно
Бид байнга холбогдоно

Хэрвээ чамд хэлээгүй бол
Бүх юм буруугаар ойлгогдоно
Хэрвээ тайлбарлах шанс олдоогүй бол
Би өдийд яаж байх байсан юм бол
Ганц минут намайг сонсоогүй бол
Яах вэ? Бүү мэд ээ
Би чам руу тэр үед залгаагүй бол
Ойлгоогүй үлдэнэ

ДХ: Ярих боломж олгоно
Тэр намайг сайн ойлгоно
Ойлгох бүр ойртоно
Ойртох бүр аз жаргалтай
Хамт байх мөч олдоно
Тэр надаас үл холдоно
Байнга бид холбогдоно
Холбогдох бүр хайртай

Хэрвээ тэндээс би чамтай
Өдөр бүр залгаж яриагүй бол
Бага багаар чи намайг мартсаар
Аажим аажмаар хөндийрч холдоно
Хэрвээ чи надад олдоогүй бол
Хэн байхыг бүү мэд ээ
Гэхдээ би чамайг олсон болохоор
Ийм бодол хэрэггүй ээ

ДХ:

Миний happy амьдрал
Энэ миний дурлал
Энэ бол хайр сэтгэл
Миний баяр баясал
Насан турш хамтдаа

ДХ:


Үг: Quiza
Ая: Д.Болд
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд