Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

The KA - Миний хөгжим

The KA- Миний хөгжим
1997 оноос эхэлтэй энэ
Гэр хөгжим надаа бүхнээс илүү эрхэм
Дайн ба Энх MC иргэн Тайван үгэн
Зэвсэг хийж зэвсэгтэн гэж Gullava-тэй

Мэдээж нөлөө бүхий байлдан дагуулагч бүлэг
Мэдэгдэхүйц нөлөөлсөн тэднуусын шүлэг
Этгээд зэвүүн царай эвгүй хатуу бүдүүлэг хэллэг
Энэ л миний соёл утаа янжуур миний хэвшил

Галзуу нохдын хуцалт gangsta репийг сонсож
Gangsta эрх чөлөө шийдний мангасууд
Монтареп монголын танхай репчид
Муусайн янхнуудыг ярвайлгаж ямбыг нь хага дарж

Цэлмэг тэнгэрийн хаяа бидний хувь заяа Lumino
Jojo hegesgaal…
Хип хопоос гарах гарцгүй савагчид 2хүү
Дайн ба Энх миний байнгын хэрэглээ зогсолтгүй

Монголын oldschool надад реп сурах бичиг
Одоо ч гэсэн нэрүүдийг нь энэ тэнд эрээчдэг
Санаа нэг гэж уриалсан нь Ice top
Хип хопоор амьдарч үхнэ би хип хоп

Реп сууна реп ярина реп алхана
Реп амьдралын хэвшил миний хөгжил
Бодит тогтол бодит бодол
Бодит ойлголт ол, миний хөгжим

Өглөө сэрнэ босно ам өмхий хооооо
Өчигдөр өнөөдрөөс шинэ өдөр гэдгээрээ ялгаатай
Өгзөг гарна өмдөө татна өөрийн түүхээс
Үнэхээр нь очье Үг Ав

Реп элитээс бичсэн дуутай хуурцагны нэр СҮҮ
Радио сахиад байхын гэх ээж үнэхээр хэцүү
Талхны хариултыг цуглуулж CD авна
Анх авснаараа одоо ч байна хар ONYX
Харуудыг сонсоно би шилжилтийн насаа
Туулсан учраас ам хэл минь бохир задгай
Хамуудтайгаа орцны орилуулна Wutang
Реп нэрийг минь тогтоож ав хорчин KA
Хэсэг будилж явсан мотор хараал идмээр
Аааааааа миний худлаа бизнес хэлбэр
Хар гудамжинд тоглож өсөхдөө хориулсан ч
Хамаг бие сэтгэлээ хип хопд зориулсан

Одоо хоёр мянга долоон оны радио
Хип хоп сэдэв нь хайр охин party юу?
Өгүүлэх зүйл байхгүй үндсэн хэсэг нь поп дахилт
Миний хөгжмийг сонсогчид гарсангүй ахилт
Чамд мөнгө байна уу? Надад мөнгө байна
Бага зэрэг авьяас байна аяаа сонсож чадна
Ингэж тохироод болоо юу эвгүй хамтлаг болчихсон уу
Гэж надад ойлгуулсан хүн бол Koby
Хуучинсаг үзэлтэй хүйтэн beat-ний Hobby
Хөнгөн хотыг үзэн ядагч миний шүтээн ODB
Харьялал миний Click Click Boom
Харин хүстлээ pimp ажил минь DIRTY CHAIN inc
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд