Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Kiwi - Нууцхан хайр

Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын хүү байж дээ чи

Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ

ДХ: Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана *2

Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Мартана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Зуурдын хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Зөөлөн борооны солонго байж дээ

Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Гандана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Энэ л хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Эгэлгүй миний хайр байж дээ чи

ДХ: *3

Үг, ая: Д.Жаргалсайхан
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд