Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

MGX - Айдас

Тэртээх тэнгэр дэх оддын чуулганд
Тэмүүлэх сэтгэлээр чамайгаа би хайсан
Цасан ширхэг шиг тэр оддыг би хараад
Чадан ядан байж би нэгэн дуугаа дуулна

Амьдралдаа би анх удаа чинийхээ уруул дээр үнсэж үзсэн
Алгандаа нуусан бяцхан гэрлийг чиний өмнө нээн дэлгэлээ
Чамтайгаа уулзах болгонд цэцэгэнд нар тусаж гэрэлтэх юм
Чамгүйгээр би уйтгарлан суухдаа шөнийн ододтой ярилцах юм

ДХ: Зүүд зэрэглээ шиг тэр оддыг би хараад
Зөвхөн чамд хайртайгаа сая л би ухаарлаа
Хүн хүнээ хайрладагаас чамайгаа би илүү хайрлах юм
Хайр минь туйлдаа хүрэхээр өөрөө өөрөөсөө би харамлах юм

Энэхүү дуугаар чамайгаа уургалан сэтгэлдээ би уярч согтох юм
Сэтгэлд чинь нуугдсан бяцхан гэрлийг чиний өмнө нээн дэлгэлээ
Чамтайгаа уулзах болгонд цэцэгэнд нар тусаж гэрэлтэх юм
Чамгүйгээр би уйтгарлан суухдаа шөнийн ододтой ярилцах юм

ДХ: *2

Үг, Ая: Г.Мөнгөн
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2