Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Motive - Амьдрал яагаад

Энхрий нэгэн тавиланг жаргал яагаад тойрсон гэж
Эгэл хүний заяа түүнд яагаад гомдсон гэж
Эмзэг сэтгэлийг аргадан инээх ёстой гэвэл
Ийм л төгсгөлгүй жаргал байх ёстой гэж үү

Үүлгүй тэнгэрээс бороо яагаад асгарсан юм бэ
Үндэсгүй хөрснөөс цэцэг яагаад ургасан юм бэ
Уйлаагүй нүднээс чинь нулимс яагаад дуссан юм бэ
Уучилшгүй амьдралаас хайр чинь харин уйдсан юм уу

Амьдрал яагаад хуурамч юм бэ
Амьдрал яагаад хатуу юм бэ
Амьдрал яагаад амьдрал яагаад

Чиний эзгүй яагаад тэнгэр гунигаар уйлсан гэж
Чимээгүй шивэрсэн дусал нь чамайг норгож чадаагүй ээ
Хариулт байхгүй асуулт шиг амьдрал яагаад хуурамч юм бэ
Харамсах зүйлгүй явсан үнэн яагаад худлаа юм бэ
Хариулт байхгүй асуулт шиг амьдрал яагаад хуурамч юм бэ
Харамсах зүйлгүй явсан үнэн яагаад худлаа юм бэ

Үүлгүй тэнгэрээс бороо яагаад асгарсан юм бэ
Үндэсгүй хөрснөөс цэцэг яагаад ургасан юм бэ
Уйлаагүй нүднээс чинь нулимс яагаад дуссан юм бэ
Уучилшгүй амьдралаас хайр чинь харин уйдсан юм уу *2

Уйлаагүй нүднээс чинь нулимс яагаад дуссан юм бэ
Уучилшгүй амьдралаас хайр чинь харин уйдсан юм уу

Амьдрал яагаад хуурамч юм бэ
Амьдрал яагаад хатуу юм бэ
Амьдрал яагаад амьдрал яагаад
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид

Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2