Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

NoMAD ft Ka - Nu Beginnin

Танилцуулий шинэ реп брэнд
Хараал идсэн энэ бол NoMAD
Хэрэн хэсэх нүүдэлчин
Харьяа нь гэвэл Click Click Boom shit *2

Энэ дууг сонсох бүгдэнд танилцуулий би бол NoMAD
Энгийн Монгол бүсгүйгээс мэндэлсэн Бурханы хүү байна
Үнэн үгийг энд түгээх өөрийн заяагдсан энэ үүргээ
Ухамсарлан би ирлээ, зэвсэг минь энэ хэмнэл
Тэнгэрлэг хөх цэрэг, би бол дэлхийг цавчих сэлэм
Цээжинд минь сэлгүүцнэ, эмээл хазаартай эмнэг
Энэ бол хэнхэглэл бишээ Монгол хүний ихэрхэл
Талын хөх чоно сэрлээ, Энэ бол дөнгөж эхлэл
Боловсролгүй соёлгүй бяцхан хөвгүүн миний rhyme холболт
Жанцанноровын хөгжим, Чойномын шүлэг мэт алмайруулах
Бүтээл гэдгийг хар, цус минь халх Чингис хаан
Гэвч би гудамжны nigga чиний нүдээр бол нэг бацаан
Харж чадахгүй бол сонс, хэтрэнэ чиний ойлголтоос
Зогсолтгүй урсах энэ flow, халааж шатаана микрофон
Тереза мэт гэгээнтэн, Гитлер мэт нүгэлтэн
Өөдрөг үзэлтэн, би нүүдэлчин энэ бол NoMAD

ДХ: /2/

Харин 2-р бадагт нас барсан хип хопт хандан
Өөрийн гашуудлаа зарлан, өшөөг нь авахаа амлана
Бүргэдийг дуурайж дүр эсгэн түр нисэх эргүү тахианууд
Бүдүүн гахайнууд, миний урлагийг туйлшруулагч цагаанууд
Том их зантнууд, гэвч жаалууд, хулхи дуураймал бараанууд
Зальт цыганууд хог шаарнууд фм-ийн техникийн саатлууд
Телевизийн пактууд хорт хавдрууд, амьд хошин үлгэрийн баатрууд
Бүжигчин biatchiin ардах мусакууд, кореа сериалын хувилбар драмууд
Нарны гэрэлд өөрийгөө од болгосон хиймэл дагуул
Алтны дэргэд ч шарлахгүй бүр хөгцөрсөн гууль
Ямар ч хууль үйлчилдэггүй хүндлэгдсэн хулгайч
Хип хоп beat зохиолын дууг хослуулах чадварлаг удирдаач
Харанхуйд гялалзана, дорд нэгэнд хялалзана
Баян нэгэнд малилзана, энэ лаг том оддын зан
Гэвч цаг цагаараа байдаггүй энэ манж дарлал
Удахгүй мөхсөнийг би тунхаглана яг Сүхбаатар

ДХ: /2/

Би хар бөгстэй байсан бол New York ийг сөгдүүлнэ
Би сая фунттай бол BillBoard-ийг байнга тэргүүлнэ
Би сонгуульд өрсөлдвөл Зориг мэт дүрүүлнэ
Исүс мэт дүүжлүүлнэ, хараалаар идүүлнэ
Дохын вирус Монгол үрсийг минь алж хороохоос өмнө
Оюу толгой газар нутгийг минь ухаж хоослохоос өмнө
Өөрсдийн бодлогоо эхэлсэн Хятадуудын колончлолоос өмнө
Новшийн феодлын нийгмийг халцгаая Монголоосоо түргэн
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд