Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ocean's 11 - Сүүлчийн шөнө

Сүүлчийн шөнө
Чиний минь амьдрал шиг богинохон байсан
Сүүлчийн шөнө
Чимээгүй саран шиг тодхон байсан
Эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн
Эцсийн учрал гэдгийг хэн хэн нь мэдээгүй

Чамдаа би хайртай гээд
Чихэнд минь шивнэсэн тэр шөнө
Тэргэл саран намрын зүүдтэйгээ
Тэр л чигээрээ сэтгэлд хоногшин үлджээ

Зүрхэнд минь хоногшсон учрал
Зүүдэнд урсах аялгуу байж дээ
Хайрын харц бүлээхэн нулимс чинь
Хатуу орчлонгийн гэгээ байсныг мэдэрсэн

Сүүлчийн шөнө
Чиний минь амьдрал шиг богинохон байсан
Сүүлчийн шөнө
Чимээгүй саран шиг тодхон байсан
Эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн
Эцсийн учрал гэдгийг хэн хэн нь мэдээгүй

Хүн хүндээ дасдаг хорвоод
Хайрыг чинь дандаа үгүйлнэ
Зүс царай чинь нулимсанд бүрэлзээд
Зүрх сэтгэлээрээ чамайгаа үгүйлэх юм
Цэн цэнгээр зүсэр бороо
Цээжинд минь шивнэн гуниглаад
Хайртай байснаа сая л мэдэрлээ
Халуун дуслууд хацар даган урснаа

Сүүлчийн шөнө
Чиний минь амьдрал шиг богинохон байсан
Сүүлчийн шөнө
Чимээгүй саран шиг тодхон байсан
Сүүлчийн шөнө
Эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн
Эцсийн учрал гэдгийг хэн хэн нь мэдээгүй

Чамдаа би хайртай гээд
Чихэнд минь шивнэсэн тэр шөнө
Тэргэл саран намрын зүүдтэйгээ
Тэр л чигээрээ сэтгэлд хоногшин үлджээ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2