Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ocean's 11 - Явах цаг боллоо

Явах цаг боллоо хонгор минь
Яаруухан ч гэсэн бидэн хоёрыг
Ямар хурдаар салгана вэ? Хувь заяа
Чиний сүүлчийн үнсэлт намайг уярааж
Чин зүрхний гүнд гуниг үлдээлээ
Яах гэж чи надад харагдаж намайг үнсвээ

ДХ: Үзэсгэлэн гоо чинь саран адил ч
Үлээх салхи шиг холдон одох юм
Баяр баясгалан уйтгар гунигийг
Бал бурам шиг чамайг амсаж чадсангүй ээ

Нулимстай нь үлдсэн тэр өдөр
Нуугдаж хайрласан чамайгаа
Нууранд үлдээсэн өнчин хун шиг орхиод би явлаа
Зам харгуй өмнөөс угтааж
Залбирах бурхан сэтгэлд ивээж
Өгч чадаагүй хайр нулимс болж
Бороо шиг асгарна

ДХ: Үзэсгэлэн гоо чинь саран адил ч
Үлээх салхи шиг холдон одох юм
Баяр баясгалан уйтгар гунигийг
Бал бурам шиг чамайг амсаж чадсангүй ээ

Ард хоцрох харгуй зам тоосрон үлдэж
Амрагийн тухай дуутай би хоцорлоо

ДХ: Үзэсгэлэн гоо чинь саран адил ч
Үлээх салхи шиг холдон одох юм
Баяр баясгалан уйтгар гунигийг
Бал бурам шиг чамайг амсаж чадсангүй ээ *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2