Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ocean's 11 - Хослон дуулъя

Одтой тэнгэрээс мишээхээр
Орчлон дэлхийг гэрэлтүүлэхээр
Онгон талдаа саран гийв үү

Намайг чамтай уяруулахаар
Найрсаг дэлхийд учруулахаар
Нандин хайрын дуу хорвоод төрөв үү

ДХ: Миний зүрхний тольт минь
Чиний минь харц хайраар аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзам нийлүүлж хослон дуулъя
Үерийн ус шиг оргилсон хайраар
Үнэн зүрхээ хоёулаа холбоё

Цэлмэг тэнгэрийг гийгүүлэхээр
Цэцэгт дэлхийг гэрэлтүүлэхээр
Цэнгэг талдаа саран гийв үү

Амраг биднийг уяруулахаар
Азтай жаргалд учруулахаар
Ариун хайрын дуу хорвоод төрөв үү

ДХ: Миний зүрхний тольт минь
Чиний минь харц хайраар аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзам нийлүүлж хослон дуулъя
Үерийн ус шиг оргилсон хайраар
Үнэн зүрхээ хоёулаа холбоё
1 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2