Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

P.O.P - Надад хүртээгүй хайр

Дх:Зүгээр зүгээр хайр нь буруу байхгүй хайрт минь
Уйлвал уйлаг хайр нь удаан уйлъя
Дуулвал дуулаг хайр нь уяраан дуулъя
Надад буруу байхгүй *2

Сар нь тэнгэртээ хайр минь энгэртээ байдаг даа
Чи намайг өөрийнхөө гэж үргэлж намайг хайрладаг даа
Үдшээр чамтай зугаалъя би үнэнч хайраа илчилье би
Ганцхан чинийх гэдгээ бурхны өмнө амлая би
Чамтай хамтдаа бас цугтаа байя гэсэн юм
Чамдаа хайртай гэчихээд намайг хаяад одсон юм
Би чамайг хайрлаж явсан юм чин сэтгэлээсээ
Түүнийг мэддэг хүмүүс үнэн үгнээсээ
Цэцэг мэт намайг дэрвэж явахад үеийн охид надад атаархдаг байсан
Үеийн хөвгүүд бас чамд татагддаг гэвч чи зүгээр байдаг л залуу
Гэхдээ чамтай харц тулгарсан үеэ би чинь
Хааяа чамайг над руу харахаар би хөөрхөн ч юм шиг
Тэр үедээ чиний хажууд би өөр хүн ч юм шиг
Гэхдээ хөөрхөн ч юм шиг танилцъя гээд надад ирээд
Одоо бодоход миний их зан чамтай зүүдэнд сэрээд

Хайртай гээд намайг зөөлөн тэврээч
Ханашгүй аз жаргалыг хоёул мэдрээд*2

Уйлвал уйл гэж намайг тоогоогүй
Дуулвал дуул гэж намайг ер анзаараагүй
Хайртай хайртай чамдаа үүрд хайртай гээд үнссэн
Хайрлана хайрлана чамайг үүрд хайрлана гэж амлая
Нандин хайрын мөнхийн туяа ингээд үүрд унтарлаа
Намайг чамайг бодох бүрийд сэтгэл минь хугарлаа
Ингээд бодоход бидэн хоёрт дурлалын түүх байсан гэж үү
Итгээд байсан чи минь намайг орхин одсон гэж үү
Хүн болгон амьдралд хөл алдаж сөгддөг
Хүрээд ирсэн хайртыгаа би хүнийх юм шиг харддаг
Сайхан амьдраасай гэж хүссэн юм болохоор дуулсан юм
Хайртай би чинь чамдаа хайраа хэлье
Дурлалын бурхан надад дурлал бас илгээсэн
Дуулим хорвоогийн жамаар хагацал бас илгээсэн
Аавын хүүгийн буруу биш ээ амьдралын хатуу ёс
Миний анхны хайр ахиад наддаа ирээч

Дх:

Санахдаа чамайг бодоод сэтгэл минь жоохон сэвтэйеэ
Өөр хүнийг бодъё гэсэн ч цээжинд нэг л зэвтэйеэ
Энэхэн үгээ чамдаа зориулаад би чинь хэлчихье
Чамдаа хайртай гэдгээ илчилье
Тийм ээ энэ бидэн хоёрын халуухан хайрын түүх
Нуугаад хэрэггүй ээ бас хэцүүхэн дурлалын түүх
Хаврын шөнийн аниргүйхэн бодолд автан автан сууна
Хайрын бурхан чи бид хоёрыг харан харан сууна
Амьдрал гэдэг далайд ч ариун хайр минь зүрхэндээ
Үнэнч хайр минь чамд ч гэсэн үнэн хэрэгтээ хүнийх
Хорвоо дэлхий уужим ч гэсэн хос залуусын хайр агуу
Амьдралыг би энэ дуугаар төсөөлнө
Нулимс гашуун гэдгийг хонгор минь чи мэдэх үү
Хайрыг гомдоосондоо чи өөр хүнд заах уу
Намайг сайхан хайртай учрахыг чи харах уу
Хаана ч явсан намайг чи мартахгүй байж чадах уу

Дх:

Хайртай гээд намайг зөөлөн тэврээч
Ханашгүй аз жаргалыг хоёул мэдрээд*2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2