Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа, Quiza - Making Me Crazy

Урьд нь бид нар бүжнэ зүгээр дууны дээр
Одоо газар сайгүй OG-гийн шавь DJ-тэй
Өмнө нь биднийх зүгээр пентатоник ая
Харин энэ дуу арай өөр үг and flow and rhyme
Болно өглөө, энэ өдөр бүтээх ажил надад зөндөө
Цаг долоо хагас, босно би орноосоо /Hey!/
Нарны туяа хөшигний завсраар гялбан тусна миний нүүрэн дээр
Өдөржингөө, энд тэндгүй зарим ажил бүтнэ өөрөө
Эхнээс нь амжуулаад дуусна, орой
Ядарсан ч юм шиг гэнэт утас дуугарна хэн юм бол бүү мэдээ
Манай хэдэн охид намайг дуудна Irish-д
Гэртээ хариад хувцасаа солино би бол stylish
Өнөө орой нэг л гармаар, тэндээс дараа нь
Доргио газар зорино хамтдаа

ДХ: Нэгдүгээрт хөгжилтэй
Хоёрдугаарт хэмнэлтэй
Гуравдугаарт бүжигтэй, залуус тойрон эргэлдэнэ
Гэхдээ - надад хүсэл алга танилцах /Yeah!/
Тэд гэвч - асууна найзууд болон ярилцах /Yeah!/
Нэгдүгээрт DJ, хоёрдугаарт дэгжин
Гуравдугаарт энэ бүхэн making me crazy би хүсэл алга чамтай танилцах /Hey!/
Чи гэвч асууна найзууд болон ярилцах /Неу!/

Чи хэлнэ, чи намайг дажгүй гэж, cocktail-оор дайлна
Өөрийгөө би мэднэ
Надад мөнгө бий битгий санаа зов
Чиний бодож байгаа шиг би их зангүй
Даана ч үгүй би зүгээр л бүжиглэе
Дараагийн тав дахид дахин тааралдъя
Магадгүй тэгэхэд арай өөр
Эсвэл тэгэхэд чи надад өөр өөр харагдана
Манай охид намайг дуудна бүжгийн талбай дээр
Тэдний дундуур ороод хамтдаа party-дъя
Энэ газар орхино би стрессээ
Энэ бол баасан гаригийн нэгэн үдэш

ДХ:

Гэрэл цацрана би ганцаараа
Байгаа юм шиг бүжиглэнэ, хөгжим намайг улам бүр хөглөнө
Улаан, ногоон, цэнхэр гэрлүүд эргэлдэн намайг тойрохдоо
Сэтгэлийн гүнд байгаа харанхуйг нарны туяа мэт цоолноо

Энд урт богино үстэй охид club-аар дүүрэн
Би тэдэнд зориулж хөгжим тавина хамтдаа бүжнэ
Энэ хөөх, ямар дажгүй дамшиг вэ хөөш
Өнөө орой би энчээ эдэнд өгөөш
Цагаан майктай, дотуураа юу ч үгүй л байхдаа
Таазаараа хөдлөнө, нүдээрээ ирмэнэ сэтгэл хөдлөн алхана
Чам дээр ирлээ don't let me down
Харин чи надад хэлнэ ингэж битгий давар
Би чамтай зөвхөн манго татъя
Яагаад гэвэл өнөө орой чи бүжгийн хатан
Хэлээгүй, санаагүй, бодоогүй зүйл гэж битгий сандар
Харин хамт тийшээ нисье тэнгэрт тэртээ сансарт

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2