Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Rapper C - Золиос

Үр хөндүүлж байгаа охидууд бол хохирогч
чимээгүй аллагад өртсөн хүүхдүүд бас хохирогч
төр засагтаа буудуулсан таван хүн бол хохирогч
ажилаа тараад ачигдан байцаагдсан залуус хохирогч
сургуулиа төгсөхийн өмнө эрхээ эдэлж
үзэл бодолоо илэрхийлсэн залуус хохирогч
хүүгийнхээ төлөө өршөөл гуйж
ихэр татан уйлж байгаа ээж нь бас хохирогч
эх орны төлөө гээд хэдэн нөхдүүдийг
сонгосон сонгогчид бид хохирогч
шударга бус байна гээд хэлснийхээ төлөө
шоронд хоригдож байгаа нөхдүүд бас хохирогч
хортой утаа Улаанбаатарыг бүрхэнэ
үүгээр амьсгалсан нэг сая иргэн хохирогч
уул усаа бусдад зараад хувааж авна
үүнээс хүртэх эрхгүй ард иргэд бид хохирогч
уул усаа сэндийлж байна ус мөрөн минь ширгэж байна
уур шүлс минь барагдаж ухаан санаа минь хямарч байна
тиймээ хямарч байна

Цөлжсөн тал хээр ширгэсэн шалбайг эвдэрсэн талбай
эвлүүлсэн барилга устсан ой
дутагдсан хоол хүнс гачигдсан цэвэр ус
ядарсан ард иргэд туйлдсан гэр бүл өрхүүд
ирээдүй минь бүрхэг байна
итгэл найдвар бөхөж амьдрал утгаа алдаж байна
үр хүүхэд минь хаана яана улс орны эрх ашиг
ард иргэдийн төлөө бус
улсын хурлын гишүүдийн төлөө хэсэг ноёдын төлөө
эрх чөлөөг тэд гав дөнгөөр дөнгөлсөн бөлгөө
амьдрал минь хүнд байна авсан цалин минь
хүрэхгүй байна ард түмэн ядарч байна туйлдаж
тэдэнд тохсон ачаа дэндүү хүнд байна
архиар угжуулсан арчаагүй эрчүүд
авгай хүүхэн эргүүлсэн амьдралаа алдсан
ийм л хүмүүс энэ нийгэмд төлөвшиж байна

Навсгар Монголд нар cap дуртай дургүй мандана
насанд хүрээгүйчүүд нь өсөх тусам гандана
нялх ногоо ургамлыг амьдрал шарж хатаана
нэг ч цоороогүй алдрыг шүүлтүүр болтол нь гутаана
амьдралд унахгүй гэхээр амьдрал чамайг хавирана
алдааг нь засаад амьдаря гэхээр зориг зүрх нь хугарана
хайр дурлал гэдэг үг нь сэтгэл цонхноос хагарана
харин харц ард нь хатуу тоглоомоосоо гаргана
мөнгө гэдэг нь жаахан биетэй зоос
хэний ч өмнө том мэдэлтэй босс
алт зоос хоёр хоорондоо таарсан дурлалт хос
харин бурхан будда доор нь даргадах үнэн жижиг тоос
хөх Монголыг хөгжүүлэх гээд хөөрхий төрийн толгой ангас
хүн ард нь зайлуул хүмүүжилгүй сангас
хууль гэдгээр тоглоод байгаа хэсэг хүмүүс мөнгөний мангас
хөөрхий ядуучууд нь харин татагдаж хаясан гаанс

Ая: Тэмүүжин, Dson
Үг: Нармандах
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2