Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

S4 - Чи надаас холдоо юу

Намайг гэсэн чиний сэтгэл
Намрын навчис хагдран байна уу /хонгор минь/
Алслан явахдаа эргэж хараагүй
Амраг чамайгаа гомдоогоо юу

Хийсэх навчны шуурган дунд
Хичнээн удаан би хүлээв дээ чамайгаа
Буцаад ирэхийг чинь хүлээгээд би
Будан манан дунд ганцаардана

Дх: Чиний сэтгэлийг би алдсан ч юм уу даа
Чимээгүй чи надаас холдоо юу
Тэгээд чи надаас явж болсонгүй ч юм уу даа
Хэцүү байсан уу надад хэлээч

Чамайг гэсэн миний зүрхэнд
Хаврын цэцэгс үргэлж дэлгэрдэг
Хойноос чинь харуулдах миний зүрхэнд
Хорвоогийн зовлонгоор дүүрээ юу

Итгэл сэтгэлийн баяр дунд
Энэ минийх би гэж чамайгаа хайрласан
Эргээд ирэхийг чинь хүлээлээ би
Энэ л орчлонд би чинь ганцаардана

Дх:

Итгэл сэтгэлийн баяр баясал гуниг дунд
Энэ минийх гэж би чамайг зүрхнээсээ хайрласан
Эргээд ирэхийг чинь хүлээлээ би чинь ганцаараа
Хэцүү байсан уу надаас явахад би ганцаараа

Хийсэх навчны шуурган дунд
Хичнээн удаан хүлээв дээ чамайгаа
Буцаад ирэхийг чинь хүлээгээд би
Будан манан дунд ганцаардана

Дх:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2