Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд, Оюун-Эрдэнэ - Анхны хайр /'Би чамд хайртай' киноны sound track/

Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг ариухан нь хаа байна
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг
Хагдардаг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ

Эмзэг эмзэг гэхэд
Анхны хайр шиг эмзэгхэн нь хаа байна
Энхрийлж энхрийлэх юм бол
Хайруу өвлөөр ч хайрын цэцэг
Дэлбээлдэг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ

Үүрдийн үүрдийн гэхэд
Анхны хайр шиг үүрдийн хаа байна
Нартад нандигнах юм бол
Насны энгэрт ч хайрын цэцэг
Мөнхөрдөг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2