Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Sunderya - New Year Waltz

Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан

Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадмаар
Өвлийн элчийг хариулцгаая

Сүлд модныхоо наадмаар
Өвлийн элчийг хариулцгаая

Хөгжин дэвших эгшгээрээ
Улирах жилийг бялхаасан
Өрнөн тогтнох буянаараа
Угтах оноо мялаасан

Сүрлэг Монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадмаараа
Яруу дуугаа өргөцгөөе

Сүлд модныхоо наадмаараа
Яруу дуугаа өргөцгөөе
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2