Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Sweetymotion - Санахын аялгуу

Дх: Дэндүү их саналаа чамайгаа
Дэлхийгээ гандааж саналаа
Намар намрын борооноор
Уйлан байж чамайгаа саналаа

Анир талын салхи нь цэцгээ үнсээд хийслээ
Алчуур дүүрэн нулимс энгэрт эмтрээд болохгүйнээ
Намар намрын шувууд нуураа тойроод буцлаа
Нууцхан уйлдаг сэтгэл шувуудаа дагаад үймэрлээ

Нүүгээд байдаг үүлс уулсын оройд хургалаа
Нуугаад байдаг гэнэн гуниг нулимс болоод асгарлаа
Найгаад байдаг цэцэгс намрын салхинд бөхийлөө
Хайрлаад ханашгүй уйдашгүй амраг минь
Халуун зунаа дагаад буцлаа

Дх: *2
Анир талын салхи нь цэцгээ үнсээд хийслээ
Алчуур дүүрэн нулимс энгэрт эмтрээд болохгүйнээ
Намар намрын шувууд нуураа тойроод буцлаа
Нууцхан уйлдаг сэтгэл шувуудаа дагаад үймэрлээ

Амраг жаахан чамайгаа ирнэ гэж хүлээсэн
Зүүн уулын салхи нь зүсээ гундааж сэвэрлээ
Зүрхний хайртай амрагаа санахын эрхээр дуугаа дууллаа
Хайртай хайрт минь

Дэндүү их саналаа чамайгаа
Дэлхийгээ гандааж саналаа
Уйлан байж саналаа чамайгаа
Хайраа саналаа *2
Хүлээн хүлээсэн хайр минь
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2